Kids English

Хүүхдийн онлайн сургалт

Бага насны хүүхдийн гадаад хэлийг сурах чадвар нь насанд хүрэгчидтэй харьцуулахад ихээхэн өндөр юм. Иймээс хүүхдэд шинэ хэл заахдаа бүтэц, хэллэг, дүрмийн хувьд зөв суурь тавьж өгвөл насан туршийн мэдлэг болж үлддэг. Манай боловсролын төв таны хүүхдэд насан туршийн мэдлэг болох англи хэлний сургалтын хөтөлбөрийг санал болгож байна.

Анхан

Үсэг, тоо зэргийг сурах цаашлаад өөрийгөө танилцуулах мэдлэгтэй болох

Суурьтай анхан

Дүрмийн дагуу зөв бичих, хам сэдвийн хүрээнд яриаг дэмжлэгтэй ойлгож, өөрийгөө илэрхийлж сурах

Анхан дунд

Дүрмийн дагуу зөв бичих, өөрийгөө илэрхийлэн ярих чадварыг сайжруулах

Дунд

Дүрэм, цагийн хоорондын нарийн ялгааг таньж мэдэх, эсээ бичих, үндсэн мэдлэгийг өргөжүүлэх

Товч танилцуулга

Болдбаатарын БАТЗОРИГ

Зорилго: Англи хэл сурах хүсэл тэмүүлэлтэй хүүхэд, залуучуудад туслах, Англи хэл сурах суурийг нь зөв тавьж өгөх хүсэлтэй бөгөөд Англи хэлийг сонирхолтой байдлаар, оновчтой заахыг хичээдэг.

Боловсрол: 2014-2018: МУИС-ийн ХУС-ийг “Англи хэлний орчуулагч” мэргэжлээр бакалавр
Ажлын туршлага: 2019-2021 “Ногоон Жэйд” Боловсролын төвд Англи хэлний орчуулагч, багшаар ажиллаж байна.

Зөвлөх Багш

Joe Yiu Ming Cheung /Жоэ Иу Мин Чеун/

Иргэншил: Их Британи
Ерөнхий танилцуулга

Жоe Чеун нь инженерчлэл, зөвлөх, судлаач, багш чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай. Эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагуудад идэвхтэй ажилласаар ирсэн бөгөөд олон улсын сэтгүүл, бага хуралд нийтдээ дөч гаруй техникийн илтгэл нийтлүүлжээ. Түүнчлэн тэрээр өөрийн нийтлэлээр 1995 онд Барилгын Үйлчилгээний Онцгой Байгууллагаас (CIBSE) Картерийн хүрэл медал хүртсэн байна.